1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт цас орсон.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 9-14 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 0-2 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар 11, 12-нд зарим газраар цас орно. Салхи 9, 12-нд зарим газраар, 10, 11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Төөрсөн: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ээж хайрхан” гэдэг газраас Улаанбаатар хотын чигт 60 км яваад “Соната” загварын автомашинтай 4 иргэн төөрсөн тухай дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 00:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.07-ны өдрийн 10:02 цагт Сэрэгэлэн сумын Авдарт багийн “Хүрзэт” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооний 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Э-н бичил уурхайд /налуу ам/ 20 метрийн гүнд нурал болж 3 иргэн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Уул уурхайн аврах ангийн 20 албан хаагч, 4 автомашинтай ажиллаж иргэн Э /38 настай, эрэгтэнй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3. Объектын гал түймэр:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 2 дугаар гудамжийн 1/18 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 11:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны ”Баатархайрхан”-ны “Задгай”-н 131 тоотод 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Баянзүрх”-ийн 5 дугаар гудамжинд иргэн Ц-н эзэмшлийн “DAEWOO” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 13:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны ”Тоосго”-ны 24 дүгээр гудамжийн 15 тоотод байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 20:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Алтан-Өлгий”-н 29 дүгээр гудамжийн 434 тоотод байшин, 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аравжих багийн Аравжихийн 11 дүгээр гудамжийн 8 тоотод суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.07-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хатуу хучилттай автозамын зорчих хэсгийн хажууруу хүн тээврийн микроавтобус орсон гарч чадахгүй байгаа тухай дуулагыг 2016.11.07-ны өдрийн 09:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж замын хажуугаас татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР