Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

DSC_4085.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг гамшгаас өөрийгөө болон бусдыг аврах үйл ажиллагаанд сургаж, дадлагажуулах ажлыг олон нийтэд хүргэж, сурталчилгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм.

DSC_4077

Санамж бичгийн хүрээнд талууд өнөөдөр үйл ажиллагааны нээлтээ хийсэн Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг түшиглэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулсан цуврал цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулах, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаар урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна.

Мөн өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

DSC_4093

Энэхүү санамж бичгийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, сургалтыг зохион байгуулах, боловсролын салбарын багш, ажилтнуудын гамшиг ослын талаарх мэдлэг чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

9X1A4246

scroll to top