Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Бүх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар түр зуур 16-18 м/с, бусад нутгаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 11-16 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар 6-11 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд зүүн хагаст, 11-12-нд зарим газраар цас орно. Салхи 12-13-нд зарим газраар, 10,11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө  6-11 градус  хүйтэн байна.  Хугацааны сүүлчээр дулаарна

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Ус, цасанд саатсан: Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн “Хөндлөнгийн гол” гэдэг газар /сумын төвөөс 30 км-т улсын дугаартай “Ланд-76” загварын автомашин, 2 зорчигчтой голын усанд суусан тухай дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 10:10 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Б /49 настай, эрэгтэй/, У /40 настай, эрэгтэй/, Х /43 настай, эрэгтэй/ нарын машиныг татан гаргасан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн 31 дүгээр гудамжийн 813-Б тоотод иргэн А гараж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 8 дугаар гудамжийн 116 тоотод иргэн Х байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ны өдрийн  20:23 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймрээс иргэн Х /52 настай эмэгтэй /, Ж /18 настай, эмэгтэй/ нарын амь насыг авран хамгаалсан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ЗХ-ний 065 дугаар ангийн ажилчдын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 22:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорноговь аймаг Замын-үүд сумын 3 дугаар багийн Замын гудамжийн 2 дугаар хэсгийн 16 тоотод иргэн А гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ний өдрийн 10:14 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн “Улаан лам” гэдэг газар  иргэн  Г малын саравч шатсан дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг багийн 2 дугаар хэсгийн 49 тоотод  иргэн Х 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 16:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;     

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 33 дугаар гудамжийн 05 тоотод эзэнгүй айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.08-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай;   

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн 4 дүгээр гудамжийн 12 тоотод иргэн Г гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top