20 метрийн гүнээс иргэний амийг аврав

10631052_1037001079701961_6905528222275321266_o.jpg

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр  орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн  байгууллагад шилжүүлэн өгчээ.

scroll to top