Засаг дарга Онцгой байдлын албаны ажил байдалтай танилцав

14980692_648730045304328_8184239868251988585_n.jpg

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон автомашин техник, багаж зэвсэглэмж, тоног төхөөрөмжтэй танилцаж нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

15032822_648729875304345_4330214226254791316_n

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Г.Нэргүй, тус газрын 2015-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга хийж, Мөрөн хотод шинээр Гал унраах, аврах анги байгуулах, Тариалан суман дахь депогийн барилгыг улсын төсөвт суулгах, Онцгой байдлын газрын барилгыг төвийн дулаан шугамд холбох, 2017 онд болох Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийн төсвийг батлах, аврагч гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжны газрын асуудлыг шийдвэрлэх, ар гэрийг нь ажилтай болоход дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналыг Засаг даргаас хүслээ.

15036359_648730191970980_3365369216153253215_n

Засаг дарга Л.Ганболд тус газрын хийж хэрэгжүүлсэн, төлөвлөж буй ажлыг өндрөөр үнэлээд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахын чухлыг онцолж, аврагчдын ар гэрийг ажилтай болгох, төсөл хөтөлбөрт хамруулах, нэрэмжит гудамжны газрын асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, аврагч гал сөнөөгчдийн орон нутгийнхаа онцлогт тохируулж хийсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг санхүүжүүлж хэвлэн олон нийтэд хүргэж, санаачилгатай ажилласан албан хаагчдыг урамшуулж ажиллахаа илэрхийллээ гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

14955876_648730215304311_544632912426412339_n

14991840_648730275304305_7245270031742924343_n

scroll to top