Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаав

147580666357f705c774e97.jpg

Өнгөрсөн хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурсны улмаас авто зам, давааны нөхцөл байдал хүндэрч, халтиргаа гулгаа үүсэн, зорчих хөдөлгөөнд хүндрэл учраад байна. Мөн өнөөдөр баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгийн зарим нутгаар цас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг ЗТХЯ-ны сайдын А/82 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна.

scroll to top