Газар хөдлөлтийн талаар:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19:43 цаг (өргөрөг 43054’00’’, уртраг 105047’00’’)-т 3.8 магнитуд, Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 08-ны өдрийн 18:20 цаг (өргөрөг 46023’00’’, уртраг 93051’00’’)-т 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд дээрх аймгуудын Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 285 хяналтын цэгт нийт 1633 хүн, 281 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 680 өрхийн 3328 толгой малыг зориудаар устгаж, 3226248 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Баянхонгор аймгийн Баацагаан, Жинст, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Тарагт, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Норовлин суманд гарсан “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан “Боом” өвчний үед тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Баянговь сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Дундговь аймгийн Хулд суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул сумын Засаг даргын захирамжаар тус тус цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Завхан аймгийн Улиастай сум, Нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, тээврийн хэрэгсэл саатсан тухай 38 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 4 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 03 дугаар сарын 04-өөс 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд:
Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарсан объектын гал түймэрт 1 иргэн өртөж амь насаа алдсан.
Обьектын гал түймрийн талаар:
2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 32 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.