Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууранд ачааны ЗИЛ-130 машин осолдсон байна. Осол өнөө өглөөний 09:00 цагийн үед гарчээ.
Осол гарах үеэр тус автомашин нь ямар нэгэн ачаагүй явсан бөгөөд хүний амь эрсдээгүй. Жолооч нь өөрөө дуудлага өгсөн. Осолдсон машин эргээсээ 35 метрийн зайд байгаа юм. Ослын газарт аврагчдыг томилон ажиллуулах арга хэмжээ аваад байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.