Өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа

DSC_4424.jpg

Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

DSC_4509
ЭНЭ ӨВӨЛ 6.9 САЯ МАЛ ОТРООР ӨВӨЛЖҮҮЛНЭ

Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.

DSC_4342

Энэ өвөл улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас отор хийхээс аргагүй аж.

Иймээс малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар төлөвлөж байна.

Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн хувьд 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа аж.

DSC_4334

ДУЛААНЫ СТАНЦУУД 12-40 ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Эрчим хүчний сайдын өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар,  ТЭЦ IY – 185171 тн буюу 18 хоногийн, ТЭЦ III – 56 890 тн буюу 12 хоногийн, ТЭЦ II – 8 376 тн буюу 9 хоногийн, Дарханы цахилгаан станц – 35 877 тн буюу 27 хоногийн, Эрдэнэтийн дулааны станц – 39 773 тн буюу 40 хоногийн,  Амгалан станц – 10 986 тн буюу 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

DSC_4409

Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллээр авто замын засвар, арчлалтын ажлын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний биелэлт 94,4 хувьтай байна.

Цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалгааг гаргаж, Ховд-Булган улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсгүүдэд хамгаалах далан хийж гүйцэтгэсэн байна.

Улс, хот хоорондын болон нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 53 аж ахуйн нэгжийн 418 тээврийн хэрэгслийг техникийн хяналт үзлэгт бүрэн хамруулж техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллаж буй аж. Нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад хөдлөх бүрэлдхүүний шаардлагатай сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцийг зохих хэмжээнд нөөцлөн бэлтгэлийг хангасан.

Орон нутгийн 15 нисэх буудалд шатахууны агуулахын техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөлийн Мөрөн, Өмнөговь, Дундговь аймгийн нисэх бууудлын засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж засварын ажил хийгдэж байна. Орон нутгийн нисэх буудал бүгд шатах тослох материал, түлээ, нүүрсээ нөөцөлжээ.

DSC_4347

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Харин Эрүүл мэнд, спортын сайдын мэдээлснээр, энэ оны 11 сарын байдлаар ихэнх аймгийн нутаг дэвсгэрийн бүх хэсэгт цасан бүрхүүл тогтож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан малчид ихээр отор нүүдэл хийж байгаа. Тиймээс нүүдэллэж байгаа иргэдэд хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, хөлдөл, осголтоос хэрхэн сэргийлэх, болж өгвөл 0-5 насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахгүй байх, хаана нүүдэллэж яваагаа мэдээлж байх тал дээр зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх постуудыг онцгой шаардлагатай газруудад гаргаж эмч, эмнэлгийн ажиллагсад ээлжлэн хуваарь гарган ажиллаж байгаа  аж.

DSC_4368

Мөн жирэмслэлт, төрөлтийн хүндрэл болон яаралтай тусламж шаардлагатай өвчтөнийг  аймаг, алслагдсан газраас нийслэлд тээвэрлэхэд нисдэг тэргийг ашиглах асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалахтай хамтран ажиллахаар судалж байгаа гэнэ.

Түүнчлэн 11 дүгээр сарын 10-ны байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчлөгсдийн 93,1 хувийг 15 хүртлэх насны хүүхэд эзэлж байгаа аж.

Түргэн тусламжийн дуудлага 683701 байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22405 дуудлага буюу 3.8 хувиар нэмэгджээ.

Эцэст нь Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт дараах даалгаврыг үүрэг болголоо.

DSC_4437

Үүнд, хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн аймгуудын асуудлыг судлан, Засгийн газарт танилцуулан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт,

Орон нутагтаа цас ихтэй бүс нутагт байгаа отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт,

DSC_4513

Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар, Хилийн зурвас бүс нутагт өвөлжиж, хаваржих малчдын нийгмийн асуудалд анхаарал тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэн нарт,  Малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгалаа.

DSC_4339

DSC_4493 DSC_4362 DSC_4359

scroll to top