Автомашинтайгаа мөсөнд цөмөрсөн иргэдийг аварчээ

mus.jpg

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 19:30 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргажээ.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Монгол Чехийн алтны гарам” гэдэг газар 28-46 УБВ улсын дугаартай ”Тоёота Примо” загварын автомашин гарманд цөмөрч орсон тухай дуудлагаар /2016.11.15-ны өдрийн 23:16 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн  албан хаагчид ажилласан байна.

Иргэн Н.Дамдин /38 настай эрэгтэй/, С.Чинзориг /28 настай, эрэгтэй/, Г. Баяраа /30 настай, эрэгтэй /, Н.Билгүүн /26 настай, эрэгтэй/, Ч.Навчаа /30 настай, эмэгтэй/, М.Сарангэрэл /31 настай, эмэгтэй/, Д.Ариунаа /28 настай, эмэгтэй/ нарын долоон иргэнийг аварч, автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

scroll to top