Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын их сургуулийн ”Спорт цогцолбор “-т эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид шатар, теннис, гар бөмбөг зэрэг спортын гурван төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулах их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Стратегийн судалгааны хүрээлэн, Гамшиг судлалын хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг судалгаа, шинжилгээний 8 байгууллагуудын баг тамирчид оролцлоо.
Тэмцээнд Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчдаас шатрын төрөлд хурандаа Д.Алтангэрэл, ахлах дэслэгч С.Оюумаа нар алтан медаль, Теннисний төрөлд хошууч Ч.Мэндэлмаа алтан медаль, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Гар бөмбөгийн тэмцээнд дэд ахлагч О.Баттулга ахлагчтай баг хүрэл медалийн эзэдээр тодорлоо. Багийн нийлбэр дүнгээр гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид уг тэмцээний алтан медалийг хүртэж, шилжин явах цомын эзэд болж өнгөрсөн оны аварга Үндэсний тагнуулын академийн баг тамирчдыг буулган авлаа. Хүрээлэнгүүдийн хооронд шилжин явах Цомын эзэн болсон Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид, хамт олондоо баяр хүргэе гэж Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.