Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар эрдэмтэд хуралдаж байна

DSC_5569.jpg

Жил бүрийн 11 дүгээр сарын дөрөвдүгээр дүгээр долоо хоногт Шинжлэх ухааны ажилтны  өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс жил бүр эрдэмтэн судлаач, салбарын албан хаагчдын хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Тус хүрээлэнгээс өнөөдөр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2016” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нарын удирдлагууд оролцлоо.

DSC_5535

Эрдэм шинжилгээний хурлын эхэнд Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D),  хурандаа Д.Алтангэрэл, тус хүрээлэнгийн ГТШТ-ийн дарга, докторант, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, судлаач-химич, докторант, ахмад Д.Чимэдцэрэн нар “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломж” илтгэлийг тавьлаа.

Эрдэм шинжилгээний хурлаар “Цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолох боломж” сэдвээр УЦУОСМХ-ийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) А.Батболд, МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Р.Цолмон              “Гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн судалгаанд хиймэл дагуулыг ашиглах боломжууд” сэдвээр, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах секторын эрхлэгч, доктор (Ph.D) М.Өлзийбат “Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, авч буй арга хэмжээнүүд” сэдвээр илтгэл тавих юм.

DSC_5543

Мөн ГСХ-гийн ГТШТ-ийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, ХСИС-ийн ОБС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа С.Базаррагчаа нар “Галын аюултай бүтээгдэхүүний ангилал, зэрэглэлийн тодорхойлсон онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр, ГСХ-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгжийн ажилтан, ахмад А.Ариунбилэг, дэслэгч С.Номин нар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын суралцах үйл явцын өнөөгийн байдал” сэдвээр, ГСХ-ийн ГТШТ-ийн химич-судлаач, доктор (Ph.D), дэслэгч Э.Оюунгэрэл, радиологич-судлаач, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, техникч дэд ахлагч Б.Ариунтунгалаг нар “Онцгой байдлын албаны аврагч-химич, аврагчдын цацраг, химийн ослын үеийн хор уршгийг арилгах аргачлалыг сайжруулах” сэдвээр, ХААИС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Л.Даваа “ Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн лаборатори байгуулах хэрэгцээ, шаардлага” сэдвээр, ХСИС, ОБС-ийн доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядаг “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

DSC_5545

DSC_5551

DSC_5530

scroll to top