Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Мерси Кор олон улсын байгууллагын говийн бүсийн зохицуулагч н.Алтантогос, Говийн бүсийн зохицуулагч, мал эмнэлэгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Бат-Эрдэнэ нар удирдан явуулсан юм.
Энэхүү сургалтын зорилго нь гамшигт нэрвэгдсэн мал бүхий иргэдийн амьдрал ба амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, чадавхийг бий болгох, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд дээрх заавар, стандартаас оруулж, шинэчлэн боловсруулах юм.
Уг сургалтанд Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн 11 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Мал эмнэлэг, үржлийн тасгын дарга нийт 28 хүн хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.