1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с 11-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28-нд нутгийн баруун өмнөд, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-30-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Ховд аймгийн Чандмань сумын Жаргалан багийн Хар нуурын “Хомын хоолой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ “Ниссан Гаме” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрч, живсэн тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.11.24-ний өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, Аврах салбарын 10 албан хаагч, 1 автомашинтайгаар 2016.11.26-ны өдрөөс автомашиныг татан гаргахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Цагаан бургасын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Терена-3 загварын автомашин замын хажуу руу гулгаж орсон тухай дуудлагыг 2016.11.25-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 2016.11.25-ны өдрийн 12:18 цагт татан гаргасан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ оршин суугч иргэн Э /25 настай, эрэгтэй/ 2016.11.25-ны өдрийн 19:00 цагт 200 үхэр тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.11.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 2 иргэн, 1 автомашинтай, нийт 7 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг “Байшинтын дөрөлж”, “Баян-Эрхэтийн гол” гэдэг газруудаар зохион байгуулж, 2016.11.26-ны өдрийн 01:15 цагт сумын төвөөс 50 км-т “Баян-Эрхэтийн гол” гэдэг газраас эсэн мэнд олсон.
3. Объектын гал түймэр:
Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн тэжээлийн фондын 4 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн Н-н хашаанд худаг шатаж байна. гэсэн дуудлагыг 2016.11.25-ны өдрийн 12:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 32 дугаар гудамжийн 10/б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.25-ны өдрийн 06:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
Уншсан:
27