Ёслол хүндэтгэлийн өргөөтэй болжээ

9X1A0152.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Аврах тусгай анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой ирэх онд тохионо.

Тус ангийн хамт олон түүхт ойгоо угтан олон бүтээлч ажлыг өрнүүлэн ажиллаж байгаагийн нэг нь албан хаагчдын өөрсдийн хүч, бололцоог ашиглан барьсан “Ёслол хүндэтгэлийн өргөө” юм.

15272071_1773058569625604_7848811625937735979_o

Өнөөдөр болсон Хүндэтгэлийн өргөөний нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох, дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар нарын удирдлагууд оролцлоо.

9X1A0169

Мөн Монгол Улсын начин, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга, хурандаа Д.Сүхбат, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч В.Батзориг нар морин хуур эгшиглүүлж, Монгол ардын уртын дуугаар мялаалга өргөж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний жаврыг үргээлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас мэдээллээ.

15167604_1773059022958892_9037840291892853756_o

15272022_1773059242958870_2110569941259924137_o

9X1A0163 15250749_1773058916292236_4462836209521349_o 9X1A0170

scroll to top