Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2016 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт эхэллээ

47.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын А/277 дугаар тушаалаар батлагдсан Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт энэ сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны хооронд явагдахаар боллоо.

Тус үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгүүд НОБГ, аймгуудын ОБГ-уудад ажиллаж, хуваарийн дагуу үзлэг шалгалтыг эхлүүлээд байна.

Тухайлбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгуудад, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

28

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.

Мөн гал түймрийн болон гамшгийн улсын хяналт, үзлэг, шалгалт, хүний нөөцийн “Цахим бүртгэл мэдээллийн систем”-ийн бүрдэл, офицер, ахлагчийн хувийн хэргийн баяжилт, баримт бичиг, архивын материалын хадгалалт, хамгаалалт, төсвийг үр ашигтай, зориулалтын дагуу зөв хэмнэлттэй зарцуулж ажилласан байдалд үнэлэлт дүгнэлт өгнө.

Үзлэг, шалгалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын албан хаагчид бүрэн хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

58

scroll to top