Зах худалдааны төвүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

11-29-СХД-2.jpg

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу “Хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллага” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Драгон-Холдинг-Трейдинг“ ХХК, “Хашака“ ХХК, “Баруун бүс“ ХХК-ийн “Энхжин“ , “ХНХТ“ ХХК-ийн 21 худалдааны төв зэрэг газруудын галын аюулгүй байдлыг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

11-29 СХД-3

Түүнчлэн тус компаниудын ажилтан, ажиллагсадад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.

Сургалт мэдлэг олгох танхимын сургалт, дадлага гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдсан юм гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

11-29 СХД-4

11-29 СХД-1

11-29 СХД

scroll to top