2016 оны ажлаа шалгуулж, цэргийн тангараг өргөлөө

15384564_1796414313930578_8554898029969256553_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт албаны хэмжээнд зохион байгуулагдаж байна.

15289196_1796414700597206_3806617140504749072_o

Тухайлбал, ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт 2016 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд  ажиллалаа.

Үзлэг, шалгалтаар 2016 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, бэлтгэл бэлэн байдал, албан хаагчдын мэргэжлийн ур, чадвар, цэрэгжилт, жагсаалч байдал, гамшгаас хамгаалах сургалт, санхүү, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт, дүгнэлт, шалган зааварчилгаа өгч ажиллав.

15304573_1796416010597075_8181677393876275364_o

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Цэргийн бие бялдрын стандартыг тогтоон мөрдүүлэх тухай”, Зэвсэгт хүчинд дагаж мөрдөх “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ыг Онцгой байдлын албанд хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан хаагчдын бие бялдрын стандартыг тодорхойлов.

15384614_1796413477263995_8574088142087920351_o

Мөн Батлан хамгаалахын багц хууль батлагдаж, Онцгой байдлын алба цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсонтой холбогдуулан газрын нийт албан хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top