Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд хэрэгжиж буй НҮБХХ-ийн МОН03/301 төслөөс 2015 онд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг ард иргэдэд сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшнийг бүтээсэн юм.
Иргэн та өөрийн хэрэглэж буй гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос уг аппликэйшныг гар утсандаа татан суулгаж болно. Тус аппликэйшнаас гамшиг, осол болсон үед авах арга хэмжээ, шаардлагатай үед холбоо барих байгууллагууд болон утасны дугаарууд, амилуулах суурь тусламжийн заавар, зөвлөмжүүдийг аваарай. Мөн гар чийдэн, дуут дохио, түгшүүрийн дохио, GPS буюу байршил мэдээлэгч зэрэг хэрэгслийг багтаасан нь болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд өөрийгөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах хэрэгсэл болгон ашиглах боломжтой.
Харин саяхан НҮБХХ-ийн МОН03/301 төслөөс Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан уг аппликэйшны англи хувилбарыг гарган Playstore болон Appstore дээр байршуулжээ.