Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 121 албан хаагч хамрагдав

IMG_2391.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/277 дугаар тушаалаар томилогдсон ОБЕГ-ын дэд  дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 01-02-ны өдрүүдэд ажиллалаа.

IMG_2517

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус газрын бие бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулан бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, газрын удирдлага зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа, Улсын нөөцийн салбар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах  ангийн үйл ажиллагаа гэсэн долоон үндсэн чиглэлээр шалгалтыг зохион байгуулан үнэлгээ дүгнэлт өгч ажилласан.

IMG_2465

Мөн Баян-уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулав.

IMG_2548

Үзлэг, шалгалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах болон өргөсөн тангарагаа давтан төрийн дуулал дуулах, хүндэтгэлийн өдрийг тогтоох тухай” А/278 дугаар тушаалын дагуу Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 121 албан хаагч хамрагдав гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

IMG_2498

IMG_2470

IMG_2447

scroll to top