Аймгийн Засаг даргын 2016 оны А/323 дугаар захирамжийн дагуу Сайхан-Овоо суманд Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах Удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгууллаа.
Сургуулиар сумын мэргэжлийн ангийн гамшгийн үед ажиллах бэлтгэл бэлэн байдал, онцгой комиссын гишүүдийн болзошгүй гамшиг ослын үед ажиллах шийдвэр гаргалт, удирдлага зохион байгуулалтын талаар арга зүйн зөвлөгөө өгөв.
Сургуулийн үер “Гамшгаас хамгаалах мэдлэг ойлголт” сэдэвт сургалтад Сайхан-Овоо сумын мэргэжлийн ангийн 66 албан хаагчийг, “Аюулгүй амьдрах мэдлэг” сэдэвт сургалтад ЕБС-ийн 3-9 дүгээр ангийн 82 сурагчдыг, “Амар мэндийн анхны алхам” сэдэвт сургалтад цэцэрлэгийн бэлтгэл, ахлах ангийн 42 хүүхдийг хамруулан аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгож ажиллалаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.