Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Онцгой байдлын албаны тухай хуулийн төслийг боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байгаа. Харин өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын албаны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд холбогдох саналуудыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.