Хатагтай Фенг Минг “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан”-аар шагнав

15354256_599007086958306_1828512338_o.jpg

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга, хатагтай Фенг Минг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх ”Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг БНЭУ-ын Засгийн газартай хамтран ажилттай зохион байгуулсанд  Танд болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн хамт олонд баяр хүргэж байна” хэмээн  хатагтай Фенг Минг талархал илэрхийлж буйгаа онцолсон юм.

15424424_599007076958307_966402706_n_700

Харин НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга хатагтай Фенг Мин “БНЭУ-д зохион байгуулагдсан Азийн сайд нарын анхдугаар  бага хурлын нээлт болон, хаалтын үед Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх таны хэлсэн үг Олон Улсын Гамшгийн эрдсэлийг бууруулахад маш хүчтэй нөлөөлөхөөр хүчирхэг үг байсан” гэж тодотголоо.

Мөн 2016 оны арван хоёрдугаар сарын 6-ны өдөр Шадар сайдын сайдын санаачлагаар зохион байгуулагдсан “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарын ач холбогдолыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Хатагтай Фенг Мин  нь сүүлийн жилүүдэд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан даргын хувиар Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. ТэрээрНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах газрын захирал, хатагтай 2015 онд хатагтай Маргерета Волстромыг Монгол Улсад айлчлуулахад хатагтай Фенг Мин ихээхэн зүтгэл гаргасан билээ.

15423658_599007100291638_2116154333_n_700

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр хатагтай ирэх 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг зохион байгуулахад бүхийл талаар тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.Шадар сайд У.Хүрэлсүх хатагтай Фенг Минийг Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэн “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан”-аар тэмдгэээр шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top