Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Б /45 настай, эрэгтэй/ 2016.12.09-ний өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.12.15-ны өдрийн байдлаар Овоот багийн хойд, урд уул, уурхайн кариаруудаар нийт 22 км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.  

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Хөвсгөл аймгийн  Их-уул сумын Шивээ  багийн “Хөх хошуу” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2016.11.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2016.12.01-ний өдрийн 149 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.12.01-ний өдрийн А/137 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул сумын Засаг даргын 2016.12.15-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар цуцалсан.

4. Объектын гал түймэр

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамжийн 599 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 13:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 19 дүгээр гудамжийн 36 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 14:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн  63 дугаар гудамжийн 19 тоотод иргэн Ч-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 2016.12.15-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 6 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 19:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31 дүгээр гудамжийн 83 тоотод Ахмад настны асрамжийнн газрын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 21:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20 дугаар гудамжийн 30 тоотод иргэн Ч-н эзэмшлийн нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эхийн 4 дүгээр гудамжийн 133 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.16-ны өдрийн 04:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суварга багийн 3 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Б-н ”Тоёото Кеа” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч; 

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 7 дугаар гудамжийн 1 тоотод иргэн М-н  граж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Салхит өртөөний Шивээтийн 18 дугаар гудамжийн 102 тоотод иргэн Д-н 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 албан хаагч, Салхит өртөөний Улаанбаатар төмөр замын гал унтраах хэсгийн 9 албан хаагч нийт 17 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top