Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 21-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Овоот” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Б /45 настай, эрэгтэй/ 2016.12.09-ний өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.13-ны өдрийн 01:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.12.16-ны өдрийн байдлаар Төв аймгийн Заамар сумын Соов багийн уул, уурхайн кариарууд, голын эрэг орчмоор явганаар болон машинтайгаар нийт 33 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн 9 дүгээр гудамжийн 5-5 тоотод оршин суугч М /6 настай, эмэгтэй/ 2016.12.16-ны өдрийн 13.00 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.16-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн тасгийн 5  албан хаагч, 1  автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашин, нийт 13 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гэзэгийн даваа” гэдэг газраас /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ эсэн мэнд олж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3. Объектын гал түймэр

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, МСҮТ-ийн 1 дүгээр гудамжийн 11 тоотод иргэн Х-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.16-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 34 дүгээр байрны 408 тоотод иргэн Ж-н байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.16-ны өдрийн 18:15 цагт хүлээн тус авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 4.Тээврийн хэрэгслийн осол:

 Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Хар хошуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0201 дүгээр автозамын зорчих хэсэгт “ЗИЛ-130” загварын автомашинтай “Ланд-200” загварын автомашин мөргөлдсөний улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.12.16-ны өдрийн 08:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, хөнгөн гэмтсэн иргэн Б /48 настай, эрэгтэй/, Ч /46 настай, эрэгтэй/ нарыг эрүүл мэндийн байгууллагад, төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан иргэн Б /21 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг гаргаж цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, “Алтгана” хороололд нүхэнд автомашин унасан тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.12.17-ны өдрийн 02:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн А-н “Тоёота Приус-10” загварын автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.

Ахуйн осолНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 40 тоот айлаас газ үнэртээд байна гэсэн дуудлагыг 2016.12.17-ны өдрийн 03:13 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн бэлтгэл ээлжийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, тус тоотод шавьж устгалын хор их хэмжээгээр цацсан байсныг тогтоон, тус хорноос дээж авч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top