Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал:Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 3 зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг 2016.12.17-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газрын 7 албан хаагч, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 2016.12.18-ны өдрийн 16:04 цагт 2 удаа шумбалт хийж 5-6 метрийн нуурын гүнд автомашинд байсныг гарган авч аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.   

3.Газар хөдлөлт

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т /У-115’62/00//, Ө-46’23/00/// 2016.12.18-ны өдрийн 08:57 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга А-гаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Давааны-Ар” гэдэг газар малчин Б-ын 10 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.16-ны өдрийн 1737 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох ньсумын Засаг даргын 2016.12.16-ны өдрийн А/489 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.12.18-ны өдрийн байдлаар голомтод 1 өрхийн 1678 толгой мал байна, өвчилсөн 10 хонийг устгасан.

 5. Объектын гал түймэр

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжийн 50 тоотод “Сайхан” нэртэй хувийн цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 31 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн Е-ын улсын дугаатай Портер загварын автомашин шатаж байна гэсэн  дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 12:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээгийн уурхайн нүүрс хатаах цехед гал гарч  байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 11:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 7 дугаар гудамжийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орцны зоорийн давхарт автомашин болон цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж утаажилтын бүсээс тус байранд оршин суудаг 150 иргэнийг гарган эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 82 дугаар гудамжийн 12 тоотод уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 19:31 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч, 3 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5 дугаар гудамжийн 20/А тоотод байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжийн 31 тооттод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 20:39 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Найрамдлын хороо, 4 дүгээр гудамжийн 8 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 22:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 29 дүгээр гудамжийн 10 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн 7 дугаар байрны 1 дүгээр орцны 4 тоотод айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 21:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 14 дүгээр гудамжийн 693/А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.18-ны өдрийн 22:28 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top