Тэрхийн цагаан нууранд аврах ажиллагаа явууллаа

15589645_1787074571533148_8050747383976424201_n.jpg

Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа.

15578887_1787074684866470_5142713651832970494_n

Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живсэн байна.

15622242_1787074598199812_4063948527022982310_n

Осол болсон газар нь Тэрхийн цагаан нуурын хойд хэсэг Шанаатын овооны ойролцоо нуурын эргээс нэг километр зайд 6 метр орчим гүнд осолджээ.

15589998_1787074674866471_7545235827689335007_n
Онцгой байдлын газрын усчин аврагчид хоёр өдөр ажиллаж осолдсон хоёр иргэний цогцсыг олж гарган ар гэр, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

15578840_1787074648199807_2230246183977318493_n

15578737_1787074568199815_5546404043472264959_n

Аймгийн хэмжээнд цаг агаарын байдал харьцангуй дулаан, гол нуурын мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд нуур, голын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top