Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Баруун аймгуудын нутггаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын баруун өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 26-31 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Салхит багийн Баянцагаан багийн 3 дугаар гудамжийн 119 тоотод оршин суугч иргэн Г /32 настай, эрэгтэй / тус сумын Баянцагаан багийн “Баруун моностой” гэдэг газар самар түүж байгаад 2016.11.28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газар эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр 2016.12.24-ний өдрийн 10:34 цагт явсан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” гэдэг газраас Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 90 тоотод оршин суугч иргэн Б /68 настай, эрэгтэй/ 2016.12.23-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 16:25 цагт хүлээн авч Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 ангийн 8 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, эрлийн ажиллагааг Хэрлэн голын эрэг дагуу явганаар зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:00 цагт түр зогсоосон.

Ус, цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант багийн “Бүдүүний гүүрний доод хэсэг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/, “Бенз Ж-350” загварын 4 зорчигчтой автомашин голын усанд цөмөрсөн тухай дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч 1 автомашинтай ажиллаж, иргэн С /25 настай, эмэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Н /26 настай, эмэгтэй/, Л.М /31 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг уснаас татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 103 дугаар байрны 20 тоотод халуун ус алдагдаад, хаалга цоожлогдсон, 3 хүүхэд цонхоор унах гээд байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 14:01 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн бэлтгэл ээлжийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, халуун ус алдаж А /7 настай, эмэгтэй/, Т /6 настай, эрэгтэй/, О /2 настай, эрэгтэй/ нар түгжигдсэн байсныг цонхоор орж аюулгүй болгон гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 36/А байрны урд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 21:32 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн бэлтгэл ээлжийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Ч /42 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарыг дулааны шугамын худгаас гаргаж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 329 дүгээр байрны 7 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 22:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Б /43 настай, эрэгтэй/-г аварч Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нарангийн голын 66 дугаар гудамжийн 41 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 12 дугаар орцны 1 давхарын 0 тоотод байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 18:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Сүүн толгой” гудамжийн 45 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагагыг 2016.12.24-ний 09.49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 22 дугаар гудамжийн 27 тоотод граш шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 14:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн “Шүр” худалдааны төвийн хашаанд хүнсний ногооны мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 16:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р багийн Хан жаргалангийн 7 дугаар гудамжийн 72 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 19:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант  багийн 2 дугаар гудамжийн 50 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.24-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top