Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Бүх нутгаар цаг агаар тогтуун байлаа.          

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с, Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 25-30 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 15-17 градус хүйтэн байна

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын баруун хэсэг, 30-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, 31-нд зарим газраар цас орж, явган  шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Салхит багийн Баянцагаан багийн 3 дугаар гудамжийн 119 тоотод оршин суугч иргэн Г /32 настай, эрэгтэй / тус сумын Баянцагаан багийн “Баруун моностой” гэдэг газар самар түүж байгаад 2016.11.28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.07-ны өдөр хүлээн авч 2016.12.12-ны өдөр хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг 2016.12.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, байгаль хамгаалагч 3, ар гэрийн 5 хүн, нийт 14 хүнтэй эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж, 2016.12.26-ны өдрийн байдлаар самарчдын отогноос 14 км газарт явганаар самналт хийсэн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжийн 11 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.26-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 1 дүгээр гудамжийн 200 тоотод автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.26-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 3 дугаар гудамжийн 2 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.27-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Зуун модны элс гэдэг газар “МАК” ХХК-ийн хашаанд автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.27-ны өдрийн 02:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

4.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Хонгор” гэдэг газар малчин З-ийн 51 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.22-ны өдрийн 1772 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.12.21-ний өдрийн А/99  дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Баруун ихрийн бууц” гэдэг газар малчин Э-ийн хонинд 2016.12.25-ны өдөр малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг 2 хонинд илэрч, тус сумын малын эмчийн клиник үзлэгээр Хонины цэцэг өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.12.22-ны өдрийн А/75  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Ар дов” гэдэг газар малчин Б-ын 53 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1743 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2016.12.22-ны өдрийн А/75  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top