Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнөөдөр 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ. Тэрбээр, Онцгой байдлын албаны нэр хүнд, албан хаагчдын ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Монголын ард түмэн бүгд харж байна. Та бүхний бүтээж байгаа үйл хэрэг, хөдөлмөр зүтгэл бүгд ард түмний нүдэн дээр ил тод байдаг. Би Онцгой байдлын салбар хариуцсан сайдаар гурав дахь удаагаа та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Та бүхнийг зүрх сэтгэлээсээ хүндэтгэж явдаг шүү” гээд 2016 оны ажлаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага “А” үнэлгээтэй дүгнэгдсэнийг тэмдэглэн хэлэхэд таатай байна хэмээн онцоллоо.
Энэ үеэр гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг албан хаагчдаа шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Нийслэлийн хүрээнд, хурандаа Н.Уламбаяр даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд хурандаа Н.Гантөмөр даргатай Дорнод аймгийн Онцгой байдлын газар “Тэргүүний газар”-аар, хурандаа Д.Ариундалай захирагчтай Уул уурхайн аврах анги “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарлаа.
Харин Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 2 дугаар салаа, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 2 дугаар салаа, Өвөрхангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 дугаар салаа, Баян-Өлгий аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах бүлэг, Баянхонгор аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг “Тэргүүний салаа, бүлэг”-ээр шалгарч, шагнал хүртлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналыг Булган, Орхон, Хөвсгөл, Төв, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын Онцгой байдлын газрууд тус тус хүртсэн юм.
Мөн Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтангадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Шударга журам” медалиар, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан”, “Онц гал сөнөөгч” тэмдгээр нийт 80 гаруй албан хаагчийг шагналаа.
Түүнчлэн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа “Шилдэг 10” албан хаагчийг тодрууллаа.
Шилдэг удирдах ажилтан
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай
Шилдэг мэргэжилтэн
Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Э.Энхбат
Шилдэг аврагч
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Отгонбаяр
Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, химич, ахлах ахлагч Н.Даваа
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах албаны аврагч, ахлах ахлагч Г.Гансэлэм
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, усчин, ахлах ахлагч Ө.Бат-Очир
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч А.Баяндэлгэр
Шилдэг гал сѳнѳѳгч
Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сѳнѳѳгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Батдэлгэр
Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Бат-Эрдэнэ
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Даваадорж
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Дэлгэр
Шилдэг холбоочин
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Ч.Болорчимэг
Шилдэг жолооч
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Л.Алтангадас
Шилдэг Улсын нөөцийн ажилтан
Дорнод аймаг дахь Улсын нөөцийн газрын засварын инженер Г.Эрдэнэбат
Шилдэг үйлчилгээний ажилтан
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, ахмад О.Олзвой нар шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.