Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                   .

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 1-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 2-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Аюулт үзэгдлийн талаар

Налайх дүүргийн 3 дугаар хороо 57 дугаар уклон Цагаан Шонхрын эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б уурхайд нүүрс олборлож байсан 1 иргэн бие засах гэж өөр салааруу  орж  агааргүйтэж унасан дуудлагыг 2016.12.30-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /46 настай, эрэгтэй/-н цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 15 дугаар гудамжийн 04 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.31-ний өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 7 дугаар гудамжийн 1 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.31-ний өдрийн 12:07 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top