Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Завхан аймгийн зарим газраар цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8, 9-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө   0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 8-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Хануйн голын Өлзийт булангын гарманд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т/  ”Голд” загварын автомашин 11 тонн ачаатай мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2017.01.04-ний өдрийн 12:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, автомашины нэг талын 2 дугуй 60-70 см орчим цөмөрч орсон байсныг 2017.01.04-ний өдрийн 17:00 цагт;

Увс аймгийн Давст сумын Торхилог  багийн “Шүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 156 км-т/ иргэн Д-ийн “Хьюнда” загварын микроавтобус хиймэл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг 2017.01.04-ний  өдрийн  16:15 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.01.05-ны өдрийн 03:00 цагт тус тус татан гаргасан.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ “Истана” загварын 22 зорчигчтой автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 2017.01.05-ны өдрийн 03.00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж аймгийн төвд авч ирсэн. 

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37 дугаар гудамжийн 598 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.05-ны өдрийн 00:58 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 8 дугаар гудамжийн 5 тоотод иргэн М-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.04-ний өдрийн 14:33 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг  багийн 12 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.05-ны өдрийн  01:24 цагт  хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top