Аврагчид Дулаанхан ууланд дадлага сургууль хийлээ

15934409_1118719754921336_691515033_n.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн 2017 он гарсаар анхны дадлага сургуулиа хийлээ. Энэ нь бартаатай газар хөдөлгөөн үйлдэх, өндрөөс буух, нэрвэгсдийг бартаатай газар аюулгүй тээвэрлэх дадлага сургууль байв. Уг дадлага сургуулийг Дулаанхан ууланд хийсэн юм. Энэ үеэр Онцгой байдлын газрын офицер, ахлагч, аврагчдын санаагчлагаар байгуулагдсан спорт аяллын “Хийморь” клубын гишүүд Дулаанхан ууланд хамтарсан авиралт хийж, клубын туг, Төрийн далбаагаа оргилд нь мандууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

15878917_1118719784921333_1127619465_n15934504_1118719804921331_2146242041_n15910393_1118719271588051_567675515_n15935716_1118719268254718_2068754188_n

scroll to top