Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаар цаг агаар тогтуун байлаа.                      

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгаар,15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 15-нд говь тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын  хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овооны баруун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3.5 км-т/ “Тоёота Вокс” загварын 3 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 21:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 2 албан хаагч, 1. автошашинтай ажиллаж, иргэн С /28 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/, Н /28 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

   3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Зүүн хужирын бууц” гэдэг газар малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1743 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Рашаант” гэдэг газар малчин Б, А, Н, М нарын 4 хот айлын суурьт 2016.10.21-ний өдөр 30 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, УМЭАЦТЛд шинжлэхэд 2016.10.25-ны өдрийн 1011 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Гүн гуу” гэдэг газар малчин Д-н суурьт 2016.10.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 15 хонь өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.02-ны өдрийн 1048 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсоныг тус тус цуцлагдсан.

  4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 1 дүгээр гудамжийн 06 тоотод иргэн Ү-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 11:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 11 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Н-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 21:07 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 36 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 2 дугаар гудамжийн 34Б тоотод иргэн Т-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Ургамал Газар Тариалан Эрдэм Шинжилгээний Хүрээлэн”-ийн ард байрлах түрээслэгч Э-н ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 3 дугаар гудамжийн 46 тоотод иргэн Л-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 20:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 11 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.11-ний өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 14 дүгээр гудамжийн 1900 тоотод хүүхэд гараа юманд хавчуулсан байна гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 21:32 цагт /22:36 цагт/ хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж М /7 настай, эмэгтэй/ зурагтны суурийн төмөрт гараа хавчуулсан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top