Аймгуудтай цахим хурал хийлээ

DSC_0573.jpg

Өвөлжилтийн нөхцөл байдал, малын гоц халдварт өвчний цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал, эмнэлэг үржлийн газар зэрэг байгууллагууд оролцсон “Цахим” хурлыг Архангай, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудтай зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрээд байгаа юм.

Цахим хурлаар дээрх аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонсч, малын өвчлөл, ажил зохион байгуулалттай холбогдуулан үүрэг чиглэл өгсөн юм.

DSC_0579

Тухайлбал,  Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор тусламж үйлчилгээг үр дүнтэй шуурхай зохион байгуулах, нэгдсэн мэдээллийг гаргах, байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилго бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам,  Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын бүрэлдэхүүнтэй томилсон.

Иймд орон нутгийн түвшинд онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгаалал болон бусад шаардлагатай төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж ажиллахыг аймгуудын холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

DSC_0588

Мөн Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагад ирүүлж байгаа судалгаа, тоон мэдээллүүд хоорондоо зөрсөн нь мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгааг харуулж байгаа энэ сарын 13-ны өдрийн 12:00 цагт багтаан нарийвчилсан тоон мэдээг хүснэгтэд заасны дагуу гаргаж аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгэм халамж, хөдөө аж ахуйн газрын даргаар батлуулж ирүүлэхийг даалгаж, мэдээллийг алдаатай ирүүлсэн тохиолдолд ажлын хариуцлага тооцогдохыг анхаарууллаа.

DSC_0597

Түүнчлэн тоон мэдээг аймгийн жилийн эцсийн статистик дүн мэдээтэй уялдуулж, сум, багийн Засаг дарга нартай холбогдож баталгаажуулах, сумын малчин өрхийг өөрийн нутаг дэвсгэр болон оторт гарсан байршлаар нь байр зүйн зурагт оруулах, олон улсын тусламжийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулж, айл өрхийн нарийвчилсан судалгаа, малчдын регистрийн дугаар, амьжиргааны түвшний мэдээллийг бэлтгэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_0594

 

scroll to top