Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаар цаг агаар тогтуун байлаа.                      

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 7-12 м/с, зүүн аймгуудын зарим газраар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Хангайн уулархаг нутаг, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд говь тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Цасанд саатсан: Сэлэнгэ аймаг  Ерөө сумын Бугант тосгоны Бугант багийн Ширтийн гол гэдэг газар   улсын дугаартай “Патрол” загварын  4  зорчигчтой автомашин  цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.11-ний  өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын  хэлтэсийн  5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.01.11-ний өдрийн 18:23 цагт;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хээхэрийн 3 овоо гэдэг газарт 3 зорчигчтой автомашин цасанд сууж гарах боломжгүй болсон гэсэн дуудлагыг 2017.01.11-ний өдрийн 20:24 цагт хүлээн авч. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Х улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын автомашин цасанд суусан байсныг тус тус татан гаргаж аюулгүй газарт хүргэсэн.

   3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Даваат” гэдэг газар малчин А 23хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ний өдрийн 172 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдаж тус сумын Засаг даргын 2017.01.10-ны өдрийн А/07 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.11-ний өдрийн байдлаар 2 цэгт, 2 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 9 хонийг устгасан.

Дундговь аймгийн Адаацаг сумын Хашаат багийн “Тэвшийн-Ар” гэдэг газар малчин Б хотонд 2 хонь халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг ” өвчин болох нь батлагдаж тус сумын Засаг даргын 2017.01.11-ний өдрийн А/02 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон, 2017.01.11-ний өдрийн байдлаар хяналтын 1 цэгт 7 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өвчилсөн 2 хонийг устгасан.

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Зүлэгт” гэдэг газар малчин Б хотонд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ний өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдаж тус сумын Засаг даргын 2017.01.10-ны өдрийн А/01 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.11-ний өдрийн байдлаархяналтын 2 цэгт, 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Хонгор” гэдэг газар малчин З 51 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.22-ны өдрийн 1772 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдсан.Тус сумын Засаг даргын 2016.12.21-ний өдрийн А/99  дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул 2017.01.11-ний өдрийн А/09 дүгээр захирамжаар цуцалсан.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамжийн 55/Б тоотод иргэн А байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.11-ний өдрийн 22:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 19а гудамжийн 23 тоотод иргэн Ш байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.11-ний өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн иргэн Б эзэмшлийн “Чонс” гэрэл зургийн төв шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.12-ны өдрийн 03:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  Сарги багийн 6 дугаар гудамжийн 16 тоотод иргэн А.Алтан-Одын  байшин шатсан гэсэн дуудлагыг 2017.01.12 өдрийн 05:15 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах .32 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.  

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top