Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхлэв

01-12-СХД.jpg

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна.

Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

01-12 udurlug gal_700

Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгөв.

01-12 СХД-1

Мөн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангиудын албан хаагчид “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд, хорооны хэсгийн ахлагч нартай хамтран тус дүүргийн хоёрдугаар хорооны айл өрхүүдээр явж үзлэг шалгалт хийн, заавар зөвлөмж өгч, гарын авлага тараасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

01-12 СХД-2

scroll to top