Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Удирдлагын академийн Аюулгүй байдал, стратегийн дамжааны суралцагсад Онцгой байдлын ерөнхий газарт стратегийн аялал зохион байгууллаа. Түүнчлэн Гамшиг судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын албаны музейг үзэж сонирхсон юм.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Удирдлагын академийн Аюулгүй байдал, стратегийн дамжаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг тусгайлсан чиг үүргийн салбаруудын 25 албан хаагч суралцаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.