Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаар цаг агаар тогтуун байлаа.                      

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи зүүн өмнөөс  5-10 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд говь тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна

2. Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны  “Доод салхит”-ын  5 дугаар гудамжийн 85 тоотод иргэн Ч-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017. 01.12-ны өдрийн 19:11 цагт  хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 10 дугар хорооны “Зүүн баян-Уул”-ын 14 дүгээр гудамжийн 66 тоотод иргэн Б-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.12-ны өдрийн 20:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 60 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.12-ны өдрийн 22:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тод-Ундрага” ХХК-ийн 3х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.12-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн “Шинэ-Айл”-ын 18 дугаар гудамжийн 27 тоотод иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.13-ны өдрийн 04:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top