Онцгой байдлын албаны 2017 оны сургуулийн жилийн нээлт боллоо

DSC_0964.jpg

Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт байдаг.

Тэгвэл Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтийг өнөөдөр нэгдсэн журмаар зохион байгууллаа.

DSC_0989

Онцгой байдлын алба 2017 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүнийг сургалт бэлтгэлийн эзэмшсэн онолын мэдлэгт нь тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм.

DSC_0988

Энэ сургуулийн жилийн онцлог нь “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг  шалгаж үнэлэх заавар”, “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_0995

DSC_0976DSC_0965

DSC_1002

DSC_0967

scroll to top