Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн нутгаар цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраарцас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с. 17-19 градус хүйтэн байна

Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар,19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар, 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон,  Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар алт олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 6 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40-н иргэн 6 автомашин, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна.

3. Объектын гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 20 дугаар гудамжийн 24 тоотод иргэн С байшин, граж, автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.15-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамжийн 162 тоотод иргэн У байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.16-ны өдрийн 04:53 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний зүүн талд Туул голын эрэг дагуу эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.15-ны өдрийн 23:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн  Угалзын 6 дугаар гудамжийн 9 тоотод  иргэн О өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.15-ны өдрийн 09:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашин, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Бэрхийн өвөр” гэдэг газар  иргэн Б  өвөлжөө  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 02:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top