“Онцгой аялгуу”-д Сонгинохайрханчууд тэргүүллээ

DSC_1363.jpg

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болж өнгөрлөө. Тус ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой аялгуу” караоке тэмцээнийг нийслэлийн хүрээний онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгууллаа.

DSC_1218

Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ болон дүүргүүдийн хэлтсүүд, Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Ахмадын холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв зэрэг нийт 20 байгууллагын 22 баг авьяас чадлаа сорин өрсөлдсөн юм.

DSC_1232

Ингээд гурван үе шаттай явагдсан тус тэмцээнд гоцлол дууны төрөлд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Б.Мөнхсайхан тэргүүлсэн бол хоршил дуучдын тэмцээнд Гамшиг судлалын хүрээлэнгийн хослон дуулаачид тэргүүлээ.DSC_1373

Харин багийн дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_1369 DSC_1351 DSC_1340 DSC_1296 DSC_1144 DSC_1121

scroll to top