Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                  
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,  Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25, 26-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “Нарангийн гол” гэдэг газраас /сумын төвөөс 30 км-т/ иргэн А /46 настай,  эмэгтэй/ 2017.01.21-ний өдрийн 16:20 цагт жолооч Б, нөхөр Б хамт Пажеро загварын автомашинтай  айлд очих гэж яваад машин нь эвдэрсэн тул гэр лүүгээ хэл өгөх, машин олж ирэхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.22-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн газраас 2 албан хаагч, ар гэрийн 3 хүн, 1 автомашинтай, орон нутгаас 5 хүн, 1 автомашинтай нийт 14 хүн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Аврах тусгай ангийн 2 албан хаагч, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40 иргэн 6 автомашин, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж цооног дахь усыг соруулж дууссан, цооногт цогцос байхгүй дүгнэлтэнд хүрч 2017.01.21-ний өдрийн байдлаар хиймэл нуурын мөсийг цоолж ус шахах насосны ойр орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Ус, цас, шаварт саатсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Нүхтийн-Уурхай” гэдэг газар иргэн Б-н “Истана” загварын 2 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.21-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /41 настай, эмэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нарын 3 хүнийг ойролцоох айлд хүргэн өгч, автомашиныг цаснаас татан гаргах боломжгүй байсан тул жолоочийн хүсэлтээр орхисон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Булган аймгийн Рашаант сумын Аргалхайрхан багийн “Залаагийн-Өвөр“ гэдэг газар өвөлжиж байгаа малчин Ч-н хотонд малын гоц халдварт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн 44 хониноос дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.20-ны өдрийн 17-212 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.01.20-ны өдрийн А/08 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.21-ний өдрийн байдлаар хяналтын 5 цэгт, 23 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж, 45 өрхийн 11906 хонинд үзлэг хийж, 42 хонийг тусгаарласан.

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан багийн “Худгийн-Энгэр” гэдэг газар малчин Д-н 32 хонь 2017.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн 17-200 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.21-ний өдрийн байдлаар 1 өрхийн өвчилсөн 2 хонийг зориудаар устгасан. Тусгаарласан 32 хонийг устгахаар төлөвлөн ажиллаж байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Цагаан чулуут” гэдэг газар малчин Г-н 29 хонь 2017.01.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.18-ны өдрийн 17-249 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.20-ны өдрийн А/19 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.21-ний өдрийн байдлаар 220 хонь буюу 27,5 хувийг вакцинжуулж, 1 хонийг зориудаар устган, 29 хонийг тусгаарласан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Баруун гозгор” гэдэг газар малчин А-н 2 хонь 2017.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.17-ны өдрийн 17-227 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.01.18-ны өдрийн А/05 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.21-ний өдрийн байдлаар 1 өрхийн өвчилсөн 1 хонийг зориудаар устгаж, 750 хонийг вакцинжуулсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 22 дугаар гудамжийн 530 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.21-ний өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан-Уулын 4 дүгээр гудамжийн 13 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.21-ний өдрийн 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 72 дугаар байрны гадна автозогсоол дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.22-ны өдрийн 04:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжийн 11 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.22-ны өдрийн 04:08 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top