Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулна

9X1A1146.jpg

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

9X1A1149

Онцгой байдлын ерөнхий газар дээр энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар оролцогчдод  ArcGIS программ дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээг тоон хэлбэрт хөрвүүлэх, өгөгдөл мэдээг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийг онол, дадлагаар олгохыг чухалчилж байгаа юм.

9X1A1138

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар бүх салбарын өгөгдөл, мэдээг агуулсан Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг Монгол Улсад байгуулж, энэ суурь мэдээллээ бүх салбарт анхдагч материал болгон ашиглуулахаар зорин ажиллаж байгаа юм. Харин сургалтад оролцогчид  сургалтаар орон зайн өгөгдлийн сангийн программ хангамж дээр ажиллаж сурч, өвөлжөө, хаваржаа бүрд 60 гаруй төрлийн мэдээллийг хэрхэн цуглуулах аргачлалыг мэдэж, улмаар сумын мэргэжилтнүүдэд сурсан мэдсэнээ зааж сургах ажлыг 330 гаруй суманд буюу улсын хэмжээнд хийх хариуцлагатай ажлыг гүйцэтгэнэ.

9X1A1135

Ийнхүү мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлснээр цаашдаа аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  хохирол багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Харин энэ удаагийн сургалт нь төрийн болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top