Шинэ орон сууцанд орсон 16 албан хаагчид дэмжлэг үзүүллээ

16142545_1227048407377419_2784969455851109525_n.jpg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 30 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан билээ. Ингэснээр нийт албан хаагчдын 80 орчим хувь нь орон сууцаар хангагдаж байгаа юм.

Тэгвэл төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус газраас шинэ орон сууцанд орсон 16 албан хаагчид 2017 оны төсвийн ангилагдаагүй зардлаас 48 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top