Үр дүнгийн гэрээ байгууллаа

DSC_2608.jpg

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” энэ сарын 23-25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

DSC_2405

Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал  тус газрын бүтцийн нэгжийн болон төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудтай 2017 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулав.

DSC_2525

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын албан хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод нийт удирдлагуудад ажлын амжилтыг хүслээ.

DSC_2633

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2017 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох,  Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

DSC_2649DSC_2708DSC_2651 DSC_2598 DSC_2575 DSC_2535

DSC_2664

 

scroll to top