Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус,Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа,Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Монгол, Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар 16-18 м/с, 29-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 7 дугаар гудамжны 12А тоотод Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.26-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 68 дугаар байрны дэргэд иргэн Н-н “Хьюндэй Соната-4” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.26-ны өдрийн 19:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2 дугаар гудамжийн 34А тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.26-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжийн 20 тоотод иргэн Н-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.26-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top