Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 2-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 29, 31-нд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа
Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг 2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Аврах тусгай ангийн 2 албан хаагч, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40 иргэн 6 автомашин, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар 9 хоног ажиллаж цогцосыг олоогүй тул, хохирогч тус бүрийн ар гэрийнхэний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг 2017.01.22-ны 16:30 цагт түр зогсоосон.Уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг 2017.01.27-ны өдрийн 16:30 цагаас Улаанбаатар хотоос очсон тус компанийн 20 ажилтан, 4 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 1 албан хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эрлийн ажиллагааг эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж байна.
Цас, мөсөнд саатсан: Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Дашваанжил” гэдэг газар Булган голын салааны тогтсон мөсөн дээгүүр зорчиж явсан улсын дугаартай Аллёон загварын 7 зорчигчтой автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан гаргаж, зорчигчдыг аюулгүй болгосон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн багийн “Гахайн байр” гэдэг газар /сумын төвөөс 5 км-т/ улсын дугаартай Тоёота Виросса загварын 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж, иргэн А /37 настай, эрэгтэй/, О /37 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн Зээрэнгийн давааны “Цэцэн” гэдэг газар /сумын төвөөс урагшаа 60 км-т/ улсын дугаартай Истана загварын микроавтобус /6 зорчигчтой/ замын хажуу хунгарт цасанд суусан дуудлагыг 2017.01.07-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 6 зорчигчийн хамт автомашиныг цаснаас татан гаргаж сумын төвд авчирч аюулгүй болгосон.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхний хясааны шил” гэдэг газар улсын дугаартай УАЗ-469 загварын автомашин шатахуун дуусч / 3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 21:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 3 зорчигчийн хамт автомашиныг цаснаас татан гаргаж шатахуунаар цэнэглэн аюулгүй болгосон.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Холбоо толгойн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ улсын дугаартай Субару загврын автомашин /1 зорчигчтой/, улсын дугаартай Королла загврын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2 автомашиныг татан гаргаад Шарын гол руу буцах замд “Нумтын даваа”-нд, улсын дугаартай Портер загварын автомашиныг /1 зорчигчтой/, улсын дугаартай Mицибуши загварын автомашиныг /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан. Нийт том хүн-7, хүүхэд 2-г аварч, Шарын гол сумын төвд хүргэж аюулгүй болгосон.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Долоон даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 35 км-т/, иргэн С /53 настай, эрэгтэй/-н эзэмшлийн улсын дугаартай Портер загврын автомашин эвдэрч цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47дугаар ангийн 2 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /38 настай, эмэгтэй/-г аварч, Эрдэнэцагаан сумын төвд авч ирж тусламж үйлчилгээ үзүүлэн аюулгүй болгосон.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Бэрх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ иргэн М эзэмшлийн улсын дугаартай Пронтер загварын автомашин /6 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 03:55 цагт хүлээн авч тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /42 настай, эмэгтэй/, М /32 настай, эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, О /4 настай, эрэгтэй/, М /4 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтны голын Нам даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт талдаа 45 км-т/, иргэн Б /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн улсын дугаартай Аванте загварын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ний 01:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анийн 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн С /45 настай, эрэгтэй/-г аварч автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн нутаг “Өлзийтийн-Өвөр шанд” гэдэг газар 2017.01.24-ний өдөр малчин Ж 4 үхэрт, тус сумын Жаргалант багийн “Цорогт” гэдэг газар 2017.01.25-ны өдөр малчин Б 15 үхэрт, мөн багийн “Говийн тасархай” гэдэг газар малчин Р 8 үхэрт, мөн багийн “Оросын айрагт” гэдэг газар малчин Т 6 үхэрт, нийт 33 малд малын гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д илгээсэн, тестийн шинжилгээ, клиник үзлэгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон.сумын Засаг даргын 2017.01.26-ны өдрийн А/16 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 6 хяналтын цэгт 34 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Хүүхэн-Яст” гэдэг газар малчин Д 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч дээж авч аймгийн УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.Тус сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.01.27-ны өдрийн А/09 дүгээр захирамжаар цуцалсан.
2.Объектын гал түймэр
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Төмөртэй багийн 17 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Г 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 2 дугаар гудамжийн 74 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.27-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 47 дугаар гудамжийн 1026 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 02:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР