Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи зүүн хойноос 5-10 м/с. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал:31-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 дугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 30, 31-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна

2.Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ 2017.01.28-ны өдрийн 18:00 цат малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн “Сайрын худаг” гэдэг газар иргэн С /49 настай, эмэгтэй/ 2017.01.28-ны өдрийн 17:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 3 автомашинтай, нийт 21 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2017.01.29-ний өдрийн 06:18 цагт тус багийн Цант гэдэг газраас эсэн мэнд олсон.

Хэнтий аймгийн Мөрөн сумын 00 багийн “Хэрмийн дэрс” гэдэг газар иргэн Б /40 настай, эрэгтэй/ 2017.01.28-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.28-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч орон нутгийн  7 иргэн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Дорнод аймгийн Матад сумын Ялалт багийн “Ямаатай салаа” гэдэг газар иргэн Г /28 настай, эрэгтэй/ 2017.01.28-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч орон нутгийн 15 иргэн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2017.01.29-ний өдрийн 08:34 цагт гэрээсээ баруун урд зүгт 50 км газарт иргэн Б-ийнд эсэн мэнд байхад нь олсон.

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Аврах тусгай ангийн 2 албан хаагч, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40 иргэн 6 автомашин, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар 9 хоног ажиллаж цогцосыг олоогүй тул, хохирогч тус бүрийн ар гэрийнхэний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг 2017.01.22-ны 16:30 цагт түр зогсоосон. Уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг 2017.01.27-ны өдрийн 16:30 цагаас тус компанийн 20 ажилтан, 4 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 1 албан хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эрлийн ажиллагааг эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж байна. 2017.01.28-ны өдрийн байдлаар мөсийг бутлаж зөөвөрлөн усыг соруулан ажиллаж байна.

Цас, мөсөнд саатсан: Булган аймгийн Бугат сум  сум  Ханжаргалант багийн “Эрээний-Өвөр”  гэдэг газар иргэн Э-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин замын хажуугийн жалга руу орж суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 07:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Энхталын “Ноён хонгорын даваа” гэдэг газар 8 зорчигч бүхий 3 автомашин цасанд суусан дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 12:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж иргэн С /28 настай, эрэгтэй/, иргэн Б /56 настай эрэгтэй/, иргэн Б /39 настай эмэгтэй/, иргэн С /40 настай эмэгтэй/, иргэн А /36 настай эрэгтэй/, иргэн С /39 настай эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Н нарыг аюулгүй газарт хүргэж нийт 3 автомашиныг цаснаас татаж гаргасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Нумтын даваа” гэдэг газар иргэн Д-ийн эзэмшлийн 1 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.29-ний өдрийн 04:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын  Майдлаг багийн  “Хөшийн-Ам” гэдэг газар иргэн Г-ийн эзэмшлийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 15:38 цагт  хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан боловч явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 2 иргэнийг аюулгүй газарт хүргэж ирсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн  3 дугаар хорооны “Баян-Энгэр” гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн 4 зорчигч бүхий микроавтобус автозамын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан.

Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн “Могой мод” гэдэг газар иргэн Н-н эзэмшлийн улсын дугаартай 4 зорчигч бүхий суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 4 иргэнийг аюулгүй газарт хүргэж автомашиныг цаснаас татан гаргасан.

Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын Хужиган багийн  “Хадан хошуу” гэдэг газар иргэн Ц-ийн 2 зорчигч бүхий бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргасан боловч явах боломжгүй болсон тул автомашиныг газар дээр орхиж, 2 иргэнийг аюулгүй газарт хүргэсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Үнэгт” гэдэг газар 21 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг  2017.01.28-ны өдрийн 17:37 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж 3 автомашиныг цаснаас татан гаргасан боловч явах боломжгүй болсон тул газар дээр нь орхиж 21 иргэнийг аюулгүй газарт хүргэж ирсэн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Шанд”-ын 9 дүгээр гудамжийн 77 тоотод иргэн Д-ийн суудлын автомашин, тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 10:21 цагт  хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 83 дугаар гудамжийн 1202 тоотод иргэн Б-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Булган аймгийн  Булган сумын  Хужирт  багийн 4 дүгээр гудамжийн 14 тоотод иргэн Н-ийн эзэмшлийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 29 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Ц-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.28-ны өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын 2 дугаар багийн 17 дугаар гудамжийн 12 тоотод иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.29-ний өдрийн 02:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top