Гар аргаар олборлолт хийж байгаад осолдсон хоёр иргэний цогцсыг гаргалаа

01-30-АРА-2.jpg

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газарт нутгийн иргэд гар аргаар олборолт хийж байх үед ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн, дотор нь байсан хоёр иргэн гарч ирээгүй тухай дуудлага энэ сарын 13-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаныхан, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 68 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ес хоног ажилласан. Гэвч цогцосыг олоогүй тул хохирогчдын ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг энэ сарын 22-ны 16:30 цагт түр зогсоогоод байсан билээ.

01-30 АРА-8

Улмаар уг газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг энэ сарын 27-ны 16:30 цагаас тус компанийн ажилтнууд, Онцгой байдлын газрын болон Цагдаагийн албан хаагчид, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эхлүүлж нуурын мөсийг хагалж зөөвөрлөж эхэлсэн. Ингээд 156 тэвш мөс зөөвөрлөж, энэ сарын 29-ний өдрийн 17:10 цагт цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

01-30 АРА-3

01-30 АРА-7

01-30 АРА-4

01-30 АРА-5

01-30 АРА

scroll to top